Засгийн газрын ордон барих төсвийг нууцын зэрэглэлд оруулжээ

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Төрийн ордноос Засгийн газрыг нүүлгэж, Кувейтийн аманд байгуулна гэдгээ албаныхан өнгөрсөн онд мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсын 2025 оны төсөвт Засгийн газрын ордон барихад шаардлагатай хөрөнгийг суулгажээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламж энэ оны улсын төсөвт суусан. Нууцаар хэлэлцэгддэг төсөв байна. Төрийн нууцад хамаарах учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг тайлбар хийв.

Засгийн газрын ордныг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шинээр барихаар төлөвлөсөн. Нийт 4400 га газарт энэхүү ордныг байгуулахаар төлөвлөөд буй юм.

Төрийн ордноос Засгийн газрын ордныг нүүлгэх шаардлага үүссэнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийг сааруулах, аюулгүй байдлыг хангах зэрэг шалтгаануудатай холбож тайлбарласан.

Засгийн газрын ордныг дагаад яамдууд ч мөн Улаанбаатар хотоос нүүх юм. Одоогийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймаг руу нүүгээд буй.

Г.ХОРОЛ