Нэгдүгээр сарын 9 буюу өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгой түлш" ХХК дээр ажиллах үедээ "Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн коммандлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэж мэдэгдсэн. Энэхүү ноцтой мэдэгдлийн араас удалгүй Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна.
Дотоодын цэргийн тухай хуулиар, дотоодын цэргийн үүрэг чиглэл хийгээд бүтэц зохион байгуулалтыг батлах бүрэн эрх Засгийн газарт хадгалагддаг байна.
Г.САНСАРМАА