УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулж байсан юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ахалж байсан ч сүүлд УИХ-ын даргын захирамжаар Д.Тэрбишдагвыг томилсон. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан. Угтаа бол ажлын хэсэг таван сарын хугацаатай ажиллах үүрэг авсан ч улс төрийн шалтгаан болон бусад шалтгаанаар хойшилсоор Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт гишүүдэд тараагдав. Түүний өмнө ажлын хэсэг дүгнэлтээ ҮАБЗ-ийн гурван гишүүнд танилцуулахаар өгсөн байсан юм. Учир нь, ажлын хэсгийн дүгнэлтэд нууцын зэрэглэлтэй материал байсан учраас ийнхүү ажлын хэсгийн шалгалтын зарим дүгнэлт нууцын зэрэглэлтэй байгаа юм.
Жил гаруй хугацаанд тойрсон ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой зөрчилдөөнтэй улстөрчдийн мэдэгдэл сүүлийн үед олон нийтийн анхааралд байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг нууц гэж өдийг хүртэл ахлагч Д.Тэрбишдагва хэлсэн боловч Рио Тинто компанийн удирдлагад аль хэдийн очиж, ажлын хэсгийн дүгнэлтэд хариу мэдэгдэл хийгээд байгаа. Ийнхүү улстөрчдийн хариуцлагагүй үйлдлийн улмаас ажлын хэсгийн дүгнэлт “үнэ цэнэгүй” болов. УИХ-ын гишүүдэд тараагдсан энэхүү дүгнэлтээс болж хөрөнгө оруулагч талын удирдлагын төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах хүсэлт тавьсан ч тэрбээр уулзаагүй, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хүлээж авсан гэдгийг чуулганы танхимд хэлэх гишүүд байсан юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн /2019.05.07/ хуралдаанаараа энэхүү ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах байсан ч гишүүд урд өдөр нь тараагдсан материалтай танилцаж амжаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, АТГ, Аудитын газар зэрэг байгууллагуудын шалгалтын дүнг нэгтгэж, танилцах байсан юм. Ийнхүү ажлын хэсгээс гаргасан “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй ажлын хэсгийн дүгнэлтээс онцлох зарим зүйлийг сийрүүлье.
Шалгалтаар илэрсэн зөрчил:
Тайлбар: сая ам.доллар
№ | Шалгалтаар илэрсэн зөрчилтэй асуудлууд | Ажлын хэсгийн ирүүлсэн асуудлын дүн | ХНЗ-ийн хүү тооцох дүнгээс хасч залруулах дүн | 1-р үе шатны хөрөнгө оруулалтын зардлаас хасч, менежментийн төлбөр тооцохгүй байх дүн |
1 | Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний эрхийг холбоотой талуудад шилжүүлэн анхан шатны баримтаар нотлоогүй төлбөр хийсэн, түүнтэй холбоотой гарсан зардал | 92,040,1 | 90,040,1 | 92,040,1 |
2 | “Оюутолгой” ХХК-ийн тооцооллын алдаанаас үүсч хөрөнгө оруулалтын зардлаас анхан шатны баримтаар нотлогдоогүй зардал | 340,666,5 | 1,2863,9 | 340,191,6 |
3 | “Оюутолгой” ХХК-ийн бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын зардлаас анхан шатны баримтаар нотлогдоогүй зардал | 590,265,2 | 144,641,7 | |
4 | “Оюутолгой” ХХК-ийн бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын зардал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнгээс бууруулан тооцох баримтаар нотлогдоогүй зардлын дүн | 144,641,7 | 30,997,3 | 528,625,8 |
5 | Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнгээс бууруулан тооцох баримтаар нотлогдоогүй зардлын дүн | 1,167,613,5 | 588,860,2 | 1,105,499,2 |
6 | Хөрөнгө оруулалтын гэрээ болон хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагдаагүй асуудлыг холбогдогч талуудын хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэх, цаашид дахин нягтлан шалгах ажил | 718,260,3 | 713,181,5 | |
7 | Нийт | 1,885,847,3 | 713,181,5 | 1,105,499,2 |
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ
АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ
Ш.ЧИМЭГ